Sunday, May 15, 2011

Үндэсний бичиг үсгийн баяр болж өнгөрлөө

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Үндэсний бичиг үсгийн баяр" болох Монгол бичгийн баярыг БСШУЯ, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл Урлагийн хороо,
Монголын Үндэсний номын сан, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран 2011 оны 05 сарын 04-07ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулж явууллаа.
Бичиг үсгийн үзэсгэлэн


Баярын нээлт
Уг баярын хүрээнд Монгол бичгийн улсын олимпиад/МУБИС/, Төрийн албан хаагчдын Монгол бичгийн олимпиад/МУИС-МХСС/, "Монголчуудын бичиг үсгийн дурсгал" үзэсгэлэн /МҮНС/, "Сайхан бичигтэн" үзэсгэлэн /"Хүмүүн бичиг" сонин/, "Монгол бичгийн тэргүүний уншигч" шалгаруулах уралдаан/ХНО/, Хүүхдэд зориулсан уран бүтээлийн улсын уралдаанд шалгарсан бүтээлийн дээжийг номын санчдад гардуулах /ХНО/, "Монголчуудын бичгийн соёл" үзэсгэлэн /Үндэсний түүхийн музей/, "Театрын хэл яриа" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зэрэг арга хэмжээнүүд явагдлаа. Мөн 05 сарын 06-нд МҮНС, Франц ном, бичиг хэргийн "Эрвээхэй" номын дэлгүүртэй хамтран Монголчуудын хулс, төмөр үзгээр эх сайхан Монгол хэлээрээ бичиж ирсэн уламжлалыг сэргээх зорилгоор "Уран үзэгтэн" үзгэн бичлэгийн уралдаан зохион байгууллаа. Уг уралдаанд 27 оролцогч оролцсоноос тэргүүн байранд МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн Монгол судлалын тэнхимийн багш н. Алтантуяа, дэд байранд мөн сургуулийн ЭБА(Эх бичиг Алтай судлал)-ын тэнхимийн оюутан н. Мөнхбат, гутгаар байрт Налайх дүүргээс оролцсон зураг технологийн багш н. Батнасан нар шалгарч Herbin, Brause, Lalo брэндийн бэх, үзэг, цаасны эзэн болсон юм. Эдгээрээс гадна ЗГХА Соёл Урлагийн хорооноос жил бүрийн шилдэг номыг шалгаруулан, нийтийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулдаг уламжлалаар шилдэг номын зохиогчдод батламж олгох, номын дээжсээс орон нутгийн номын санчдад гардуулах, ном хандивлах ёслол, "Тэнгэр тэтгэсэн бичиг мину" уран зохиолчдын уран үгсийн чуулган(ШУГЗ, доктор, профессор, эрдэмтэн зохиолч С. Дулам, АУЗ Ш. Сүрэнжав, Д. Цоодол, СГЗ, доктор, профессор, яруу найрагч Ч. Дагвадорж, МЗЭ шагналт, Болор цомын эзэн, яруу найрагч Ц. Бавуудорж, А. Эрдэнэ-Очир, Ц. Хулан), Уран бичлэгийн үзүүлбэр болж өнгөрлөө.

Шагнал гардуулах ажиллагаа
"Тэнгэр тэтгэсэн бичиг мину" уран үгсийн чуулган

No comments:

Post a Comment